Thursday, May 7, 2009

Heden shuleg...

Oirdoo (oirdoo bish yumaa oiriin heden sar) blogooroo shagaisan ch gui shine ch yum nemsengui...
Aimeer zavgui hun l yvaad bdg naasan... hiisen yumgui...
Havriin sindrom hodlood, setgel sanaa tiim bgaa uchir heden shuleg oruulchdiimuu.
Ooroo zohiodguig mini medjiigaa bizdee...
Oort taalagdsanaa oruulav.
Gadaa tsas boroo oroodl shn bn shuu..
Havar aa gej...
Zun aa gej...
Shall we Dance Pictures, Images and Photos

Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичье
Эргүүлж нугалаад онгоц болгож чамруу нисгэе
Эндээс тэнд хүртэл хийсээд
Эзэндээ хүрэх үгүйг би мэдэхгүй

Сайн байна уу? гэж захиагаа эхлэе
Санаж байна гэж сэтгэлээ дэлгэе
Хэн ч сонсох дургүй гунигаа чамд л уудлая
Хэлж чадахгүйгээс хойш энэ цаасан дээр л буулгая

Гадаа бороо орсоор л байна
Сэтгэл минь нулимсандаа норсоор л байна
Ганцаардал минь намайг дийлж байна
Гашуун нулимсандаа би хахаж цацаж байна

Чамайг хайрласан хайрын минь хариу энэ гэж үү?
Чамтай өнгөрүүлсэн өдрүүдийн төлөөс энэ гэж үү?
Хэсэгхэн жаргалын дараа энэ их зовлон гэж үү?
Хэлэх үг чинь зөвхөн уучлаарай гэж үү?

Аз жаргалыг минь чи гунигаар сольсон
Амьдралыг минь чи нулимстай хольсон
Тэглээ гээд би чамайг үзэн ядахгүй
Тэгэхдээ би чамайг уучилж чадахгүй

Хайр гэдэг зүгээр л нэг тоглоом юм бол
Энэ тоглоомд би биш чи хожигдсон
Хайр гэдэг зүрхэндэх дайн юм бол
Энэ дайнд би биш чи ялагдсан

Сарнай өргөстэй байдаг гэсэн
Зөөлөн атгаж үнэрлэдэг гэсэн
Алдахгүй гэсэндээ л би чанга атгасан
Гарт минь биш зүрхэнд чи өргөсөн хатгасан

Яагаад гэж би чамаас асуухгүй
Ямар ч байсан би чамаас хайр гуйхгүй
Баяртай гэж би захиагаа дуусгахгүй
Баяр баясал минь ч чамаар дуусахгүй

Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичлээ
Эргүүлж нугалаад онгоц болгож чамруу нисгэлээ
Хүрэх үгүйг би мэдэхгүй учраас
Хариу хүлээж би суухгүй...
love Pictures, Images and Photos


Зөвхөн нэрийг чинь сонсоход шүлэг мэт сонсогддог
би чамд тийм л хайртай
Зүүдээ манахад чи ирвэл мөнхөд сэрэхийг хүсдэггүй
би чамд тийм л хайртай
Зөн совин муугаар татахад хамгаас түрүүнд чамд зовнидог
би чамд тийм л хайртай
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
би чамд тийм л хайртай
Хэн нэгний гар хацарыг чинь иллээ гэж зүүдлээд сэрээд зүүд байсанд баярладаг
би чамд тийм л хайртай
Хэзээ ч би чиний дэргэд байж чадна гэж үнэнээсээ амалдаг
би чамд тийм л хайртай
Халуун нулимсыг чинь гараараа нь биш зүрхээрээ арчдаг
би чамд тийм л хайртай
Хайргүй гэдэгийг чинь мэдсээр байж хүлээн суудаг
би чамд тийм л хайртай...
I LOVE YOU GOD DAMN IT!! CANT YOU HEAR MEEEE!!!!! Pictures, Images and Photos

Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дундаа хуваасан алимнаас уу
Дурсгаж өгсөн цэцэгнээс үү
Догдолж бичсэн шүлэгнээс үү
Хайр хэзээ эхэлдэг вэ?
Анх харсан цагаас уу
Анх учирсан мөчөөс үү
Анх үнссэн үеэс үү
Дурлал юунаас эхэлдэг вэ?
Дур булаасан аашнаас уу
Дуугүй ширтэх харцнаас уу
Дулаахан халуухан сэтгэлээс үү
Хайр юунаас эхэлдэг вэ?
Халуун янаг уруулаас уу
Хараад баймаар царайнаас уу
Хамтдаа гэсэн итгэлээс үү
Дурлал хаанаас эхэлдэг вэ?
Анхалж харсан газраас уу
Сэмхэн уулзсан болзооноос уу
Сэтгэлээ илчилсэн учралаас уу

No comments: